“SARS-COV-2 Вирусийн халдварын үед хэрэглэгдэх вирусийн эсрэг эмийн идэвхтэй тандалт” аян үр дүнгээ танилцууллаа.
ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны газраас зохион байгуулсан “SARS-CoV-2 вирусийн эсрэг эмийн идэвхтэй тандалт” аян үр дүнгээ танилцууллаа.
Уг аян 2 сарын хугацаанд Эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага болон эм хангамжийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, улмаар эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн гаж нөлөөг бүртгэн, мэдээлэх үйл ажиллагааг тогтмолжуулах зорилгын хүрээнд явагдаж, аймаг, нийслэлийн 24 байгууллага оролцож 78 тайлан мэдээлэл ирүүлжээ.
Нийт оролцсон байгууллагуудад талархсанаа илэрхийлж шилдэг оролцогчдыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.
I байр: УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ
II байр: БУЛГАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ
III байр: АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Шилдэг видео бичлэг: ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Шилдэг сургалт: ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ тус тус шалгарлаа.



