ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
Сайжруулагч хэмээх Усан бар жилийн сар шинийн босгон дээр эм зүйн салбарынхан төрийн одон медалиар шагнагдлаа.
Мөнхийн тун ХХК-ийн “Тун фарм” эмийн үйлдвэрийн захирал М.Хад-Эрдэнэ “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”, Сүхбаатар аймгийн “Эхэн Ус” эмнэлгийн эмийн сангийн жор баригч Б.Осгон “АЛТАН ГАДАС” одон, “Нахиа Импекс” ХХК-ийн эмийн сангийн жор баригч Ш.Цэцэгсүрэн "ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-аар тус тус шагнагдлаа. Мөн ЭЭХХЗГ-ын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын дарга П.Буяндэлгэр "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдлаа.