ТӨРИЙН ДЭЭД “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА

Монголын ард түмний уламжлалт баяр сар шинийн босгон дээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны газрын дарга Б.Пүрэвжав, Төв аймгийн эм, биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч Э.Энхтуяа нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.

Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Төрийн өндөр шагнал хүртсэн албан хаагчиддаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдлага, нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье!