8 чингэлэг түүвэр ачааг татан авлаа.

БНХАУ-ын Эрээн боомтод саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах ажлыг эрчимжүүлэхээр ЭЭХХЗГ-аас томилогдсон ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа. Ажлын хэсэг Замын-Үүд сум дахь Хилийн боомтын зөвлөлтэй хамтран олон сар саатсан ачааг хурдан, шуурхай татан авах ажлыг зохион байгуулж, эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий 8 чингэлэг түүвэр ачааг татан авлаа.