873 ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД ШАЛГАЛТ ТОХИРУУЛГА ХИЙЛЭЭ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 2021 оны онцлох ажлуудаа хүргэж байна. Өнгөрсөн онд Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын мэргэжилтнүүд ЭМЯ-ны харьяа 3, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 8, орон нутгийн 23, хувийн хэвшлийн 39, нийт 73 эрүүл мэндийн байгууллагад ажиллалаа. Энэ ажлын хүрээнд 13 нэр төрлийн 873 эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийсэн байна.