Нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийн талаар үндэсний үйлдвэрүүдтэй хэлэлцлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газар болон Эм үйлдвэрлэлийн хэлтсийнхэн үндэсний 9 үйлдвэрийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар үндэсний үйлдвэрүүдэд үйлдвэрлэж буй Ковид-19 цар тахлын эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийн талаар хэлэлцэж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд, татан авалтыг эрчимжүүлэх асуудлын талаар ярилцав.
