Шүдний оношилгоо, эмчилгээнд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн судалгаа хийлээ
ЭЭХХЗГ-ын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газраас Монголын шүдний мэргэжилтний холбоо, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв, Сэргээн засах үйлдвэрлэл сургалтын төв, АШУҮИС-НАСС-тай хамтран “Өвчтөний онош эмчилгээний үр дүн, эдийн засгийн үр ашигт үндэслэн шүдний оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн хэрэглээний судалгаа”- г хийлээ.
Уг судалгааны ажлын үр дүнд шүдний оношилгоо эмчилгээнд хэрэгцээтэй байгаа багаж, тоног төхөөрөмж, нэг удаагийн хэрэгслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, эмчилгээний чанар, аюулгүй байдал, хангамж хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр олон ажлыг хийхээр боллоо.
