Халдварт өвчин судлалын үндэсний төвд ашиглагдаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийлээ.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд найдвартай, аюулгүй эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглах, ЭМСС-ын 2015 249 дүгээр тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгын хүрээнд ЭЭХХЗГ-ын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газраас Халдварт өвчин судлалын үндэсний төвд 12 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд ажиллалаа.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд ашиглаж байгаа 7 нэр төрлийн 60 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор батлагдсан арга, аргачлалын дагуу шалгалт тохируулгыг хийж ажиллалаа.