”Эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх зохицуулалтын арга хэмжээ” хэлэлцүүлэг боллоо

Үндэсний эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэдээ зориулж “Эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх зохицуулалтын арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бүтэц үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага MNS5524:2014 стандартыг шинэчилсэн төсөл, оюуны өмчийн тухай ерөнхий ойлголт, эрүүл мэндийн салбар дах GS систем зураасан кодын хэрэглээ, ач холбогдлын талаар мэдээллийг хүргэлээ.