Б.Цэцэгсайхан: Орон нутгийн эмзүйчдээ дэмжиж ажиллана

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 21 аймгийн эмзүйчдэд “Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтыг сайжруулах нь” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгууллаа.

Сургалтад ЭМЯ, ДЭМБ-ийн мэргэжилтнүүд, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар, болон ЭЭХХЗГ-ын удирдлагууд хичээл заалаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн, хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан хэлэхдээ: Агентлаг байгуулагдсанаас хойш анх удаа 21 аймгийнхаа эм зүйчиддээ зориулсан сургалт зохион байгуулж байна. “Covid-19” цар тахлын хүнд үеийг давж, ачааны хүндийг үүрч ажиллаж буй эмзүйч нартайгаа уулзаж, санаа бодлоо солилцож, тулгамдаж байгаа асуудлууд, цаашид анхаарах асуудал, шийдлүүдээ ярилаа. Ирэх жил манай салбарын хувьд хамгийн чухал Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг хэлэлцэх тул хуулинд оруулах асуудлуудыг өнөөдөр ярьснаараа ач холбогдолтой юм” гэлээ. 

Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний дарга, эмзүйч Ж.Тунгалаг хуваалцсан сэтгэгдэлдээ: Энэ сургалт маш онцлог, цаг үеэ олсон сургалт болж байна. Орон нутгийн мэргэжилтнүүдийн хувьд сургалтад суух хэрэгцээ шаардлага маш их байсан. Агентлаг маань маш чухал мэдээлэл бүхий сургалт зохион байгуулж байгаад баяртай байна” гэлээ. Түүнчлэн эмийн чанар, аюулгүй байдал, хангамжийн асуудлыг оновчтой зохион байгуулахад орон нутгийн түвшинд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг чадваржуулах, орон нутгийн мэргэжилтнүүдийн саналыг цаашдын төлөвлөгөөнд тусгаж ажиллахад чухал ач холбогдолтой сургалт боллоо гэдгийг оролцогчид онцолж байлаа.