Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дэргэдэх "Орон тооны бус ахмадын мэргэжлийн зөвлөл хуралдлаа"

2021 оны 12 сарын 01-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дэргэдэх "Орон тооны бус ахмадын мэргэжлийн зөвлөл"-ийн анхны хурал боллоо. Ахмадууд цаг үеийн асуудал, зөвлөлийн ажиллах дүрэм болон 2022 оны ажлын төлөвлөгөөнд оруулах саналаа илэрхийлэхийн зэрэгцээ өөрсдийн мэргэшсэн чиглэлээр "Халамжлан хүмүүжүүлэгч"-ээр ажиллахаа мэдэгдлээ. Түүнчлэн 2023 онд тохиох Эм зүйн салбарын 100 жилийн ойн түүхэн номын бэлтгэл ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.