“Тусгай зөвшөөрөл, импорт, экспортын лицензийн зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Хэлэлцүүлэгт ЭЭХХЗГ-ын газар, хэлтсийн дарга нар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааны нөхцөл, чиг үүрэг, нөөц хангамжийн талаар мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баасанцээ “Гүний гаалийн хяналт” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
“Тусгай зөвшөөрөл, импорт, экспортын лицензийн зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг нь төр хувийн хэвшлийг нэгдсэн бодлогоор зангидах, эрх зүйн орчинг бий болгох, хувийн хэвшлийн тулгамдаад байгаа асуудлуудад мэдээлэл зөвлөмж өгөх, тэдний саналыг хүлээн авах зэрэг чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.
.jpg)