“МОНЭНЗИМ-МЕД” ХХК нэг удаагийн тариурын үйлдвэрт ажиллалаа
Монэнзин-Мед ХХК-ийн эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр нь нэг удаагийн тариур үйлдвэрлэж, эрүүл мэндийн байгууллагуудаын хэрэгцээг хангадаг үндэсний ганц үйлдвэр юм. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцохоор ЭЭХХЗГ-ын дарга Б.Цэцэгсайхан, Эм үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Бямбадорж, Эм үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Баяр нар тус үйлдвэрт ажиллалаа.
Хил хаагдсантай холбоотойгоор тухайн үйлдвэрийн түүхий эдэд тасалдал үүссэн. Энэ нөхцөл байдлыг Засгийн газраас яаралтай шийдвэрлэн БНСУ-аас 22 тонн түүхий эдийг онгоцоор татан авсан байна.
Нэг удаагийн тариурын хамгийн гол зүйл нь зүү байдаг тул чанарьай сайн зүүг БНСУ-ын томоохон үйлдвэрээс татан авдаг байна.
Одоо тус үйлдвэрийн 3 цехийн үйл ажиллагаа жигдэрч нэг удаагийн тариур үйлдвэрлэгдэж эхэлсэн байна.