Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга хийлээ

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд найдвартай, аюулгүй эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглах, ЭМСС-ын 2015 249 дүгээр тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгын хүрээнд ЭЭХХЗГ-аас томилогдсон баг Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт ажиллаж, тус эмнэлгийн 12 нэр төрлийн 72 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт, тохируулга хийлээ.