“Эрүүл орчин” төгөлд 150 ширхэг нарс, шинэс, хуш модны суулгац суулгалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хамт олон түүчээлэн нэгдэж Монгол улсад орчин цагийн эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 98 жилийн ойн өдөр /2021.10.23/ Төр хурхын ам дах “Эрүүл орчин” төгөлд 150 ширхэг 2 настай нарс, шинэс, хуш модны суулгац суулгалаа.
“Эрүүл орчин” төглийг ЭЭХХЗГ, ЭЗМТХолбоо, МЭХБХолбоо, Ногоон хишигтэн ТББ–уудтай хамтран байгуулсан ба ЭЭХХЗГазар, Ногоон хишигтэн ТББ-ын хамтран ажиллах гэрээний дагуу Төр хурхын ам дах 2.5 га газрыг ойжуулахаар ажиллаж байна.
2021 оны 06 дугаар сарын 12 өдөр 120 суулгац, 2021 оны 10 дугаар сарын 23 өдөр 150 суулгац, нийт 270 ширхэг нарс, шинэс, хуш модны суулгац суулгаад байна. “Ногоон хишигтэн” ТББ 3 жилийн хугацаанд тус төглийг арчлах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулан ЭЭХХЗГазарт хүлээлгэн өгөх юм.






