Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт 150 ширхэг ПГУ оношлуурыг хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/591 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд КОВИД-19 халдварын хариу арга хэмжээг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор ЭЭХХЗГ-аас томилогдсон ажлын хэсэг Архангай, Завхан, Увс аймгуудад ажиллаад ирсэн. Аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газруудад нөхцөл байдлын үнэлгээ хийснээр, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд ЭЭХХЗГ-аас Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт 150 ширхэг PCR оношлуурыг хүлээлгэн өглөө.
