Орон тооны бус "Ахмадын мэргэжлийн зөвлөл"-ийг байгуулав

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын А/189 дугаар тушаалаар агентлагийн дэргэдэх орон тооны бус "АХМАДЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ" байгуулагдлаа. Ахмадын мэргэжлийн зөвлөлийн даргаар Ж.Рэнцэн-Амгаланг томилж, зөвлөлийн ажиллах дүрмийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар болжээ. Ингэснээр эмийн үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдал, хангамж, хүртээмж зэрэг үйл ажиллагааны голлох чиглэлүүдийн хүрээнд хүндэт эрдэмтэн багш, судлаачидтайгаа илүү нягт хамтран ажиллах боломж бүрдэв.