"Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх дэлхийн 7 хоног"-ийг угтан эрүүл мэндийн байгууллага, иргэдийн дунд нэг сарын аянг эхлүүллээ


Сүүлийн хоёр жилийн хугацаанд шинэ төрлийн коронавируст халдварын улмаас дэлхий дахинд нянгийн эсрэг эмийн хэрэглээ эрс нэмэгдсэн. Эмчийн жоргүйгээр, дур мэдэн энэ төрлийн эмийг ихээр хэрэглэх нь эмчилгээг үр дүнгүй болгож, олон эмэнд тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн халдварыг бий болгох эрсдэлтэй юм. Иймд антибиотик эмийг "ЗАР-аар биш ЖОР-оор" хэрэглэе уриан дор ЭЭХХЗГ-аас төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, иргэд, олон нийтийн дунд эмийн зохистой хэрэглээг сурталчлах нэг сарын аянг эхлүүлсэн. Нянгийн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлж, тэсвэржилт ууссэн нянгийн талаарх бодит мэдээллийг эмч , эмнэлгийн ажилчдад өгч, иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээний ойлголтыг дээшлуулэх зорилготой уг аяны хүрээнд орон даяар цахим сургалтыг зохион байгуулж байна. Энэ сарын 13-ны өдрөөс эхлэн "Коронавируст халдварын нянгийн эсрэг эмийн эмчилгээ, сонголт, зохистой хэрэглээ" сэдвээр эхний сургалтуудыг АШУҮИС-тай хамтран аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн дунд явуулж эхэлсэн бөгөөд сургалтын явцад тухайн эрүүл мэндийн байгууллага эмч, мэргэжилтнүүддээ холбогдох сэдвээр хийсэн дүгнэлт, шинжилгээг тогтмол танилцуулж, тайлагнах юм. Өөрөөр хэлбэл аяны хугацаанд тухайн байгууллагаар уйлчлуулж буй иргэд, эмчлуулэгч нар эмийн зохистой хэрэглээний талаар харилцан мэдээлэл солилцож, нэгдсэн ойлголттой болсноор үр ашиггүй эмчилгээний зардал болон нянгийн тэсвэржилт үүсэхээс хамтдаа сэргийлэх нөхцөл бүрдэнэ.