Эрүүл мэндийн байгууллагууд ерөнхий гэрээгээр вирусийн эсрэг эм болон оношлуурыг 20-30 хувийн хэмнэлттэй үнээр захиалах боломжтой
.jpg)
ЭЭХХЗГ нь коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг эмчилгээнд нэн шаардлагатай умифеновир, ремдесивир, фавипиравир зэрэг вирусийн эсрэг эм, түргэвчилсэн болон ПГУ оношлуурын хангамжийг сайжруулах, нөөц хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран ерөнхий гэрээгээр нэгдсэн худалдан авалтыг зохион байгуулж эхэлсэн. Ингэснээр эмнэлгүүд өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан цахим дэлгүүрээс нэгдсэн захиалга хийж, эм, тариа, оношлуурын нэгж үнийн хувьд 20-30 хувийн хэмнэлттэй худалдан авах боломж бүрдэж байгаа юм.
Тухайлбал, 08-сарын 12-ны өдрөөс хойш ремдесивир тариаг давхардсан тоогоор 26 эрүүл мэндийн байгууллага цахимаар захиалсан бөгөөд энэ захиалгад 5 эм ханган нийлүүлэх байгууллага үнийн саналаа ирүүлжээ.