Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт, тохируулга хийлээ



ЭЭХХЗГ-ын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газраас Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжид төлөвлөгөөт шалгалт, тохируулгыг хийлээ. Тодруулбал, уг эмнэлэгт ашиглаж байгаа нийт 8 нэр төрлийн 70 гаруй тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг тодорхойлох, аюулгүй байдлыг хангах зорилгоор батлагдсан арга, аргачлалын дагуу шалгалт, тохируулгыг амжилттай гүйцэтгэв.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 08 дугаар сарын 17-ноос 20-ны  өдрүүдэд жишиг нэгдсэн эмнэлэгт ажилласан бөгөөд өдөр тутмын эмчилгээ, оношилгоонд ашиглаж буй дээрх тоног, төхөөрөмжүүд нь шаардлага хангасан, хэвийн ашиглах боломжтой гэж үзжээ.