"Ремдесивир" тарилгын шингэнийг хуурамчаар үйлдвэрлэснийг илрүүлжээ
Өнгөрсөн 7-р сард Мексик улсад бүртгэгдсэн хуурамч эмийн сэрэмжлүүлэг мэдээг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага албан ёсны цахим хуудастаа нийтэлжээ. Тодруулбал, “Gilead” үйлдвэрт үйлдвэрлэсэн, EN2005A2-B, EN2009D7-Q цувралын дугаар бүхий “Ремдесивир-100мг/20мл” (5мг/мл) тарилгын шингэн эмийг хуурамчаар үйлдвэрлэснийг илрүүлсэн байна. Коронавируст халдварын хүнд болон хүндэвтэр өвчтөнүүдэд хэрэглэдэг Ремдесивир тарилгын шингэн эмийн талаарх уг сэрэмжлүүлгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас энэ сарын 13-ны өдөр нийтэд мэдээллээ.
Доорх холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
https://www.who.int/news/item/13-08-2021-medical-product-alert-n-4-2021-falsified-remdesivir