Эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов



ЭЭХХЗГ-ын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газраас Эрүүл Мэндийн Яам, Хууль Зүйн Дотоод Хэргийн Яам болон Батлан Хамгаалах Яамны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны дарга нартай уулзалт зохион байгуулж, салбарын тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Мөн энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ЭХХЗХХ-ийн дарга, улсын ахлах байцаагч А.Бямбадорж  оролцож, холбогдох чиглэлээр зөвлөмж танилцуулсан юм.

Уг уулзалтаар эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тоног төхөөрөмжид шаардлагатай засвар үйлчилгээг хийх, хэвийн ажиллагааг хангах, түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдах өндөр эрсдэлтэй эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг бүртгэлжүүлэх болон бусад асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов. Өнөөдрийн байдлаар олон улсад 7000 гаруй ерөнхий ангиллын, 2 сая орчим нэр төрлийн эмнэлгийн хэрэглэгдэхүүн бий гэсэн тооцоо байдаг.