"Тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь" сэдвээр сургалт боллоо
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын системийг бэхжүүлэхийн тулд тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгох нь зайлшгүй шаардлага мөн. Энэ хүрээнд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй байгууллагын боловсон хүчнийг чадавхижуулах багц сургалт “Тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр ЭЭХХЗГ-т амжилттай зохион байгуулагдлаа. Уг сургалтаар ДЭМБ, АХБ-ны зөвлөхүүд болон АШУҮИС-ийн эрдэмтэн, багш нар, ЭМЯ, ЭЭХХЗГ-ын холбогдох албан тушаалтнууд илтгэлүүдээ хэлэлцүүллээ. Тухайлбал, “Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын олон улсын жишиг тогтоох үнэлгээ”, “Тусгай зөвшөөрлийн үндсэн зарчим, эрх зүйн орчин”, “Сайн засаглал- Тусгай зөвшөөрлийн ил тод байдал”, “Тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авахаас шийдвэр гаргах хүртэлх процесс”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийн тусгай зөвшөөрөл, тавигдах шаардага” зэрэг сэдвээр нийт мэргэжилтнүүдэд нэгдсэн ойлголт өгсөн юм. Мөн энэ удаагийн сургалтанд тусгай зөвшөөрлийн орон тооны бус 9 шинжээч цахимаар оролцов.







