Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийж байна


 

 

ЭЭХХЗГ-ын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газраас эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор батлагдсан арга, аргачлалын дагуу шалгалт тохируулга хийж байна. Уг ажлын хүрээнд 07 дугаар сарын 21-ний өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Рехамед” ХХК-ий хүсэлтээр зүрхний цахилгаан бичлэгийн аппарат болон хэт авиан оношилгооны аппаратуудын ашиглалт, аюулгүй ажиллагаанд шалгалт тохируулгын ажлыг зохион байгуулав. Ажлын үр дүнд эдгээр тоног төхөөрөмжүүд нь шаардлага хангаж, эмнэлгийн оношилгоонд хэвийн ашиглах боломжтой гэж үзжээ. Цаашид төлөвлөгөөт хуваариар улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж буй тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг олон улсын болон үндэсний стандартын дагуу хэмжилт хийж, мэргэжлийн зөвлөмж, арга зүйгээр хангах юм.