“Эмийг зах зээлд гаргах зөвшөөрлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт сургалт боллоо
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ДЭМБ-тай хамтран байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах багц сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Эмийг зах зээлд гаргах зөвшөөрлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сургалтыг 7 дугаар сарын 9-ний өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтаар “Эмийн бүртгэлийн зохицуулалтын олон улсын жишиг тогтоох үнэлгээ”, “Эмийн бүртгэлийн сайн засаглал, ил тод байдал”, “Эмийн бүртгэлийн үндсэн зарчим, эрх зүйн орчин”, “Био-эквивалент чанар”, “Тогтвортой чанарын судалгааны ач холбогдол”, “Good reliance practice” зэрэг сэдвүүдээр эрдэмтэн, судлаач, багш нар илтгэл хэлэлцүүлэв.
Ард иргэдийг аюулгүй, чанарын баталгаатай, эмчилгээний өндөр идэвхтэй эмээр жигд, хүртээмжтэй хангахын тулд эмийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, боловсронгуй болгож, олон улсын жишигт нийцүүлэх нь чухал ач холбогдолтой. Сургалтын үр дүнд нийт мэргэжилтнүүд эмийн зохицуулалтын систем, тэр дундаа бүртгэлийн үйл ажиллагааны суурь зарчмууд, холбогдох хууль эрх зүйн орчин, улс орнуудын сайн туршлага, стандартын талаар нэгдсэн ойлголттой боллоо.

.JPG)
.JPG)
.JPG)
.JPG)
.JPG)

