Вирусийн эсрэг эмийн дээд үнийг тогтоолоо
Коронавирусийн эмчилгээнд хэрэглэж буй вирусийн эсрэг эмүүдийг худалдаалах ҮНИЙН ДЭЭД ХЯЗГААР-ыг тус бүрийн үйлдвэрлэгчийн үнэ, гаалийн болон бусад татварууд, тээвэр, ложистикийн зардлууд зэргийг тооцоолон судалж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай зөвшилцөн, дараах байдлаар тогтоосон болно.
УМИФЕНОВИР буюу АРБИДОЛ эмийн хувьд үйлдвэрлэгчээс ирүүлсэн үнийн зөрүүнээс шалтгаалан, жижиглэнгээр болон бөөнөөр худалдаалах дээд үнийг жишээ болгон танилцуулж байна.
2021.06.18-ны өдрөөс эхлэн нийслэл хот, аймаг, орон нутгийн эрүүл мэндийн газрууд болон эм ханган нийлүүлэх байгууллагууд руу Умифеновир, Ремдесивир, Фавипиравир эмүүдийн дээд үнийн жагсаалтыг илгээх тул эмийн сан, бөөний төвүүдэд илүү үнээр худалдаалахыг хориглоно.
Цар тахлын үед эмийн үнийн хөөрөгдлөөс сэргийлж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажилласан эм ханган нийлүүлэх байгууллагуудад талархал илэрхийлье!