Төрийн дээд одонгоор шагнав

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайханы эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажилласан хөдөлмөр, зүтгэл, салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, судалгаа, шинжилгээний бүтээлүүд зэргийг үнэлж, Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар "АЛТАН ГАДАС" одонгоор шагналаа.