Комиссын хурлаар зургаан байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалаа
“Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл олгох комисс”-ын ээлжит хурал 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЭЭХХЗГ-т боллоо.
Хурлаар нийт 16 байгууллагын холбогдох асуудлыг хэлэлцсэнээс 6 байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, материал ирүүлсэн бусад газруудын хувьд хаягийн өөрчлөлт хийлгэх, ажлын байранд шинжээч томилох зэргээр эцэслэн шийдвэрлэжээ. Түүнчлэн нэг байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 4 байгууллагын төслийн дүгнэлтийг хэлэлцэн, холбогдох албан бичгийг хүргүүлэхээр болов.
Өнөөдрийн хурлын төгсгөлд орон тооны бус шинжээчийн сонгон шалгаруулалтын эцсийн дүнг нэгтгэн гаргалаа.