“Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо” тбб-ын гишүүдтэй цахим уулзалт хийлээ
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдлагын багийн төлөөлөл “Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдтэй цахимаар уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уг уулзалтад “Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо” ТББ-аас тэргүүн З.Зузаан, Гүйцэтгэх захирал О.Алтанхундага, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Таванжин, М.Мөнхзул нар оролцсон юм.
ЭЭХХЗГ-ын хувьд эм зүйн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг ахиулах, эм зүйчдийг олон улсын туршлага солилцох сургалт, хөтөлбөрүүдэд хамруулах чиглэлээр нэн тэргүүнд хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн салбартаа ажиллаж буй боловсон хүчний нэгдсэн бүртгэлийн цахим системийг нэвтрүүлэхээс гадна эм зүйч мэргэжлийн цогц чадамжийн стандарт, шалгуурыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлэхээр болжээ.