Нянгийн эсрэг эмийг хэтрүүлэн болон буруу хэрэглэхээ зогсооё!
❗️Халдвар үүсгэгч нян нь түүний эсрэг эмийн үйлчилгээнд дасан, өөрчлөгдөхийг нянгийн тэсвэржилт гэж нэрлэдэг.
❗️Хүн, малд хамгийн өргөн хэрэглэдэг бичил биетний эсрэг эм нь нянгийн эсрэг эм (антибиотик) юм. Антибиотикийг хэтрүүлэн болон буруу хэрэглэж байгаа нь нянгийн тэсвэржилт үүсэх явцыг улам хурдасгаж, бид бүгдийг эрсдэлд оруулж байна.
❗️Амьдарч буй улс орон, нас, хүйс хэнийг ч харгалзахгүй антибиотикт тэсвэртэй нян дамжин, халдварладаг. Эрүүл мэндээ хамгаалахын тулд та, бид юу хийж чадах вэ?


