Вирусийн эсрэг эмийн нарийвчилсан зааврыг боловсрууллаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгээс, коронавируст халдварын эмчилгээнд шаардлагатай вирусийн эсрэг эмийн хэрэглэх нарийвчилсан зааврын мэдээллийг боловсруулж, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/140 тушаалаар батлагдсан "Коронавируст халдварын оношилгоо, эмчилгээний түр заавар"-т нэмэлтээр оруулахаар ЭМЯ-нд хүргүүллээ.
Ажлын хэсгийнхэн манай улсын зах зээл дээр байгаа вирусийн эсрэг "Умифеновир", "Фавипиравир", "Ремдесевир" зэрэг эмийн хэрэглэх дэлгэрэнгүй зааврыг тус тус боловсруулсан юм.
Богино хугацаанд шуурхай ажилласан эмнэлзүйн багийн нийт гишүүд, эрдэмтэд, шинжээч нартаа талархал илэрхийлье.