Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн ээлжит хурал ЭЭХХЗГ-т боллоо

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 6-р сарын 21-ний өдрийн А/295 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн ээлжит хурал ЭЭХХЗГ-т боллоо. Уг хурлаар нийт 48 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн асуудлыг хэлэлцсэнээс, 44 нэрийн бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгэж, 4 нэрийн бүтээгдэхүүний тухайд тодруулах шаардлагатай шалтгаанаар хойшлуулав. Мөн дахин хэлэлцүүлсэн 12 нэрийн бүтээгдэхүүнээс, Эм судлалын салбар зөвлөлийн хурлын шийдвэр болон тодруулах зарим бичиг баримтыг үндэслэн, 11 бүтээгдэхүүний бүртгэлийг баталгаажуулж, 1 нэрийн бүтээгдэхүүний хувьд хүнсний ангилалд хамруулах нь зүйтэй гэж үзжээ.Түүнчлэн 41 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүний сунгалтыг баталж, дотоодын 1 нэрийн бүтээгдэхүүний стандартын төслийг хэлэлцэн, санал дүгнэлт хүргүүллээ.