MRI шинжилгээнд орохдоо металл хэсэг агуулсан амны хаалт зүүж болохгүй
MRI шинжилгээнд орохын өмнө өвчтөний амны хаалт ямар нэгэн метал хэсэг агуулсан эсэхийг онцгойлон шалгахыг анхаарна уу.
Учир нь энгийн болон мэс заслын зориулалттай амны хаалтны хамрын даруулга, хэлбэржүүлэгч уян хэсгүүд, эсвэл нянгийн эсрэг гадарга зэрэгт зэс, мөнгө гэхчилэн металл орсон байх магадлалтай байдаг. Энэ хэсгүүд нь MRI шинжилгээний үеэр халуун оргиулж, цаашлаад өвчтөнийг түлж болзошгүй учраас ямар ч металл агуулаагүй амны хаалт зүүхийг зөвлөж байна.
Иймд та шинжилгээнд орохын өмнө зүүж яваа амны хаалтаа эмчдээ шалгуулаарай.
Эх сурвалж: FDA