Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайханыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12-р сарын 16-ны өдрийн 222-р тогтоолоор "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар" шинээр байгуулагдсан. Ингэснээр эмийн хэрэглээ, хангамж, чанар, үнэд төрийн бодлогыг нэгдсэн системээр хэрэгжүүлж, хяналт, зохицуулалтыг нэг бүтцэд төвлөрүүлэх юм. Түүнчлэн Засгийн газрын 2021 оны 01-р сарын 20-ны өдрийн хуралдаанаар тус газрын даргаар Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайханыг томиллоо. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12-р сарын 16-ны өдрийн 222-р тогтоолоор "Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар" шинээр байгуулагдсан. Ингэснээр эмийн хэрэглээ, хангамж, чанар, үнэд төрийн бодлогыг нэгдсэн системээр хэрэгжүүлж, хяналт, зохицуулалтыг нэг бүтцэд төвлөрүүлэх юм. Түүнчлэн Засгийн газрын 2021 оны 01-р сарын 20-ны өдрийн хуралдаанаар тус газрын даргаар Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайханыг томиллоо.