Тендерийн урилга


ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо: 2021/04/07

📌Тендер шалгаруулалтын нэр: “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд

иргэдийг шинжилгээнд хамруулахад зориулж засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр ЛАБОРАТОРИЙН ОНОШЛУУР НИЙЛҮҮЛЭГЧ-ийг сонгон шалгаруулах”

📌Тендер шалгаруулалтын дугаар: ЭЭХХЗГ/202104001

📌Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эрх бүхий тендерт оролцогчдоос "ЛАБОРАТОРИЙН ОНОШЛУУР" нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг цахимаар гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50,000.0 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

📌Тендер нь нээгдсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: 📌Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны дундаж борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй багцын үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

📌Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

📌Байгууллагын дансны үлдэгдэл (тендер нээхээс өмнө авсан байна)

📌Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

2019, 2020 оны аудитаар баталгаажсан тайланг ирүүлнэ.

📌Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

2019, 2020 аль нэг жилд тухайн багцад санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувиас багагүй бараа нийлүүлсэн гэрээ, актыг ирүүлсэн байна.

/Ижил төстэй бараа гэдэгт эмнэлгийн хэрэгсэл, оношлуур болон урвалж, дагалдах хэрэгсэл нийлүүлсэн туршлага тооцно./

📌Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Тийм. Эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур, худалдах, импортлох, ханган нийлүүлэх, зөвшөөрлийн хуулбарыг ирүүлэх шаардлагатай.

📌Тендерийн хамт багц тус бүрт тендерийн баталгааг төсөвт өртгийн 1%-иар тооцож ирүүлнэ.

📌Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа: 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуустал.

📌Тендерийг 2021 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 4 дугаар сарын 12-ны өдрийн 14:10 цагт нээнэ.

📌Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй

📌Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Эм,эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, UBH center, 8 давхар 803 тоот Улаанбаатар хот. Холбоо барих утас:51 260224 Цахим хаяг: www.tender.gov.mn