Сумын эмийн эргэлтийн сангийн зохицуулалт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас санаачлан, "Эрүүл мэнд хөгжлийн зуун ассоциаци", "Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо", 21 аймгийн Эрүүл мэндийн газруудтай хамтран сумын эмийн эргэлтийн сангийн зохицуулалт, хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлууд зэргээр санал солилцлоо.
Уг уулзалтад ЭЭХХЗГ-ын дарга Б.Цэцэгсайхан болон газар, хэлтсийн дарга нар, "Эрүүл мэнд хөгжлийн зуун ассоциаци"-ийг үүсгэн байгуулагч, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэн, "Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо"-ны тэргүүн З.Зузаан, мөн сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгчид оролцсон юм. Цаашид орон нутагт салбарын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, эмийн хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, мөн зарим санал, санаачилгыг хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэмж мэдээлэхэд, ЭЭХХЗГ-аас сумын эмийн сангийн нөөц, хүртээмжийн талаар нийт 18 аймгийн 303 сумын иргэдээс цахим судалгааг авсан билээ.

