Эмийг ЗАРаар биш, ЖОРоор хэрэглэе!
Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах үйл ажиллагаа нь "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль"-ийн 27 дугаар зүйл, "Зар сурталчилгааны тухай хууль"-ийн 13 дугаар зүйлээр тус тус зохицуулагдана.
Цахим орчин болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр аливаа БҮРТГЭЛГҮЙ, ЗӨВШӨӨРӨЛГҮЙ эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний ХУУЛЬ ЗӨРЧСӨН сурталчилгааг түгээсэн тохиолдолд та Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт мэдэгдэнэ үү.
