Тусгай зөвшөөрлийн комисс цахимаар хуралдлаа

Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, үйлдвэрлэх Тусгай зөвшөөрлийн комиссын ээлжит бус хурал 2021 оны 04-р сарын 12-ны өдөр цахим хэлбэрээр боллоо. Хурлаар тусгай зөвшөөрөл шинээр олгох, хугацаа сунгах болон хаягийн өөрчлөлт хийлгэх хүсэлт ирүүлсэн нийт 15 байгууллагын материалыг хэлэлцсэн юм.
Үүнээс шинээр хүсэлтээ ирүүлсэн 3 байгууллагад үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, 10 байгууллагын ажлын байранд шинжээчдийн багийг томилон ажиллуулахаар болжээ.
Түүнчлэн хугацаа сунгах хүсэлтээ ирүүлсэн нэг байгууллагыг нэмэлт тодруулга авсны дараа дахин хэлэлцэхээр хойшлуулж, нэг байгууллагын хувьд эмийн зөвшөөрлийг цуцлан, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын зөвшөөрлийн хугацааг сунгахаар болсон байна. Мөн комиссын гишүүд 2016-2020 оны хооронд олгосон тусгай зөвшөөрлүүдийн тоон мэдээлэл, нэгдсэн судалгаатай танилцаж, хэлэлцлээ.