“5-нок” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна

Бүгд Найрамдах Словени улсын “Лек фармацеутикалс” компаний “5-НОК” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татахаар шийдвэрлэжээ. Шээсний замын халдварын үед хэрэглэдэг, нянгийн эсрэг бэлдмэл “5-НОК” буюу Нитроксолины 50 мг №50 бүрхүүлтэй шахмал дахь 5,7-динитрохинолин-8-ол хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их илэрсэн тул үйлдвэрлэгчийн зүгээс бүтээгдэхүүнээ эргүүлэн татах тухай мэдэгдлийг хүргүүлсэн юм.
Уг мэдэгдлийн дагуу 4722 хайрцаг “5-НОК” 50 мг бүрхүүлтэй шахмал эмийг зах зээлээс татсан бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газартай хамтран эмнэлгийн болон нийтийн эмийн сангуудаас эргүүлэн татахад хяналт, тандалт тавьж ажиллаж байна.